Friday, September 13, 2013
Thursday, October 11, 2012
2012 оны Улс төрийн Боловсролын Академийн 4-р улирлын сургалтууд явагдаж байна.
Улс төрийн Боловсролын Академи нь хүний эрх, ардчиллыг дэмжих чиглэлээр иргэдэд иргэний, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор 1993 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага билээ.
ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангаас хэрэгжүүлдэг төслийн хүрээнд тус байгууллагын 4-р улирлын сургалтууд явагдаж байна. 9 дүгээр сарын байдлаар Дархан суманд ЕБС-ийн ахлах ангийн 11 дүгээр ангийн сурагчдад “Ардчилал ба Шинэ үе” сургалтыг 12 жилийн 16-р сургуулийн захирал Ж. Маанийдарий сургалтын албатай хамтран сургалтыг амжилттай зохион байгуулж, мөн иргэдэд “Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоо” гэсэн сэдвээр тус тус сургалтыг явууллаа.
10-р сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант сумдуудын ИТХ-ын албатай хамтран төрийн захиргааны албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдэд “Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоо”, “Улс төр дахь залуучуудын оролцоо”, “Засаглалын нээлтэй байдал олон нийтийн хяналт” гэсэн сэдвүүдээр тус тус сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга н. Батсайхан, нарийн бичгийн дарга н. Хэрлэн, Бугант тосгоны захирагчийн албаны сургалт хариуцсан мэргэжилтэн н. Алтанцэцэг нарт талархал илэрхийлж байна.
Мөн Дархан сумын Ардчилсан намын идэвхтэй гишүүд, дэмжигчдэд “Сонгуулийн кампанит ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах” гэсэн сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
Monday, July 30, 2012
2012 îíû Óëñ òºðèéí Áîëîâñðîëûí Àêàäåìèéí çóíû öóãëàðàëò
Óëñ òºðèéí Áîëîâñðîëûí Àêàäåìèéí ýýëæèò 2012 îíû çóíû öóãëàðàëò 7.25-8.05-íû ºäð¿¿äýä Áàÿíõîíãîð, Çàâõàí àéìãóóäàä áîëæ áàéíà.
Wednesday, July 4, 2012
Орон нутгийн мэдээ: Дарханы наадам 2012 оны 7-р сарын 10-нд эхлэнэ
Дарханы наадам 10-нд эхлэнэ

Monday, June 25, 2012
Дархан-Уул аймагт ХБНГУ-ын Бундестагийн гишүүд хүрэлцэн ирлээ.
Герман Монгол хоёр улс нь 1920-иод оноос эхлэн соёл, боловсролын талаар хамтран ажиллаж ирсэн өнө эртний уламжлалт харилцаатай улсууд юм. ХБНГУ нь Европ дахь Монголчуудын гол түнш орон бөгөөд 1990-ээд оны шилжилтийн эхэн үеийн хүнд хэцүү үед манай оронд хамгийн их туслалцаа үзүүлж байсан орны нэг юм.
Манай хоёр орны бүх талын хамтын ажиллагаа сүүлийн үед улам эрчимжиж байгаад Дарханчууд бид бүхэн сэтгэл маш өндөр байгаа юм.
Өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн Юрген Климке тэргүүтэй гишүүд манай аймагт зочилж байгаад бид туйлын их баяртай байна.
Улмаар Бундестагийн Юрген Климке тэргүүтэй гишүүд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л. Гүнчин нар уулзаж, Герман улсын талаах Дарханд хэрэгжүүлж байгаа төслүүд болон түүний ач холбогдлын талаар дурдан ярилцаж, мөн улс төрийн салбарт ХБНГУ-ын Конрад- Аденауэр Сантай "Орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, Төвлөрлийг сааруулах" төслийн хүрээнд олон жил хамтран ажиллаж байгааг дурьдлаа. Мөн Дархан-Уул аймгийн Улс төрийн Боловсролын Академитай сургалт, "Иргэний танхим"-тай хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
Мөн Бундестагийн гишүүд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын сонгуулийн төв штабтай танилцаж сонирхлоо.