Sunday, May 27, 2012

Орон нутгийн мэдээ: Сонгуулийн 19-р тойргийн хорооны салбар хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт сургалт хийлээ.


Монгол Улсын Их хурлын 2012 оны Сонгуулийг зохион байгуулах талаар сонгуулийн 19-р тойргийн хорооноос сургалт зохион байгууллаа. Семинарт аймгийн Тойргийн хороо, Дархан, Орхон, Шарын-Гол, Хонгор сумын салбар хороодын дарга, нарийн бичгийн дарга, 36 хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарган нар нийт 91 хүн оролцлоо.

Орон нутгийн мэдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 93.0 хувийн хэрэгжилттэй байна.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 93.0 хувийн хэрэгжилттэй байна
Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Монгол Улсын Засгийн газар, Дархан-Уул аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр /2009-2012/-ийн хэрэгжилтийг тайлагнах нээлттэй өдөрлөг” “Дархан -50” цогцолборт боллоо.

Орон нутгийн мэдээ:


Дархан-Уул аймгийн хувьд энэ удаагийн сонгуульд хоёр мандатны төлөөх өрсөлдөөн өрнөнө. Одоогийн байдлаар нам эвслүүдээс нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор зарлагдаагүй байна. Тойргийн хороонд хоёр бие даагч бүртгүүлж, хуулийн дагуу бүрдүүлэх 6 төрлийн бичиг баримтаа өгсөн байна.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганбаатар тус аймагт нэр дэвшихээр сонголтоо хийж, УИХ-ын Сонгуулийн 19-р тойргийн хороонд албан ёсоор бүртгүүлсэн байгаа.