
Тэд Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулахад мөрдөж ажиллах, хууль журмын талаар тэдгээрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад юунд анхаарах талаар ажлын чиглэл авлаа.
Тойргийн хорооноос Сонгуулийн хороодын ажлын зохион багуулалт, сонгогчдын нэрсийн жагсаалт, шилжилт хөдөлгөөн, сонгогчийн бүртгэлтэй холбоотой асуудлыг хэрхэн журамлаж, эрх зүйн ямар зохицуулалт хийсэн талаар тайлбарласан юм. мөн санал авах ажиллагааг зохион байгуулах түүний дотор сонгогч саналаа өгөх, зөөврийн хайрцгаар санал авах, сонгуулйн үйл ажиллагаанд сонгуулийн автомажуулсан системийг ашиглах, сонгуулийн үед гарсан маргааныг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар ч зөвлөмж өгсөн юм.
Сонгуулийн тойрог болон салбар, хэсгийн хороод Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэлийг хангахдаа юуны өмнө төрийн хуулийг нэг мөр ойлгож, түүнийг чанд сахиж ажиллах нь чухал байгааг Монгол Улсын Их хурлын Сонгуулийн 1-р тойргийн хорооноос анхаарууллаа.
No comments:
Post a Comment