Sunday, May 27, 2012

Орон нутгийн мэдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 93.0 хувийн хэрэгжилттэй байна.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 93.0 хувийн хэрэгжилттэй байна
Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд “Монгол Улсын Засгийн газар, Дархан-Уул аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр /2009-2012/-ийн хэрэгжилтийг тайлагнах нээлттэй өдөрлөг” “Дархан -50” цогцолборт боллоо.
Нээлттэй өдөрлөгийн эхэнд аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат 4 жилийн ажлаа тайлагнасан юм. Энэ хугацаанд Монгол Улсын засгийн газар нь 340 арга хэмжээг төлөвлөн ажилласнаар “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 90 орчим хувьтай байгаа бол аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт  93.0 хувийн хэрэгжилттэй байна.

Бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх зорилгоор 2012 оныг “Аймгийн хөгжлийн 2 дахь 50 жилийн гарааны жил” болгон зарлаж, энэ хүрээнд Аймгийн засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжилтийг бүрэн хангуулах, Өрхийн хөгжлийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж, аймгийн үйлдвэржилт, бүтээн байгууалтыг үргэлжлүүлэн, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа гэлээ.
Тайлант жилүүдэд аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд сан, засгийн газрын бондын эх үүсвэрээр нийт 4 тэрбум 222,0 сая төгрөгийн хөнгөллөттэй зээлийг 211 иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад олгожээ. Зээл олгосны үрээр 673 ажлын байр шинээр бий болж, 617 ажлын байр хадгалагдаж, шинээр 43 жижиг дунд үйлдвэр, “Бласт Фурнаст” ХХК-ийн жилд 108,0 мянган тн төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр, “Монгол Алтан тос”, “Улаанбаатар” гурил, “Дархан нэхий” ХК-ийн байгуулсан “ЯК” гутлын үйлдвэр “Дархан ИХ” дэлгүүр зэрэг томоохон үйлдвэр үйлчилгээний газрууд шинээр ашиглалтанд оруулж, дэд бүтцийн давуу талыг түшиглэсэн, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын хэрэгцээг нефть бүтээгдэхүүнээр бүрэн хангаж өдөрт 44 мянган баррель, жилд 2.0 сая тонн нефть боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийн шавыг тавьсан бөгөөд энэ үйлдвэр нь 2015 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байна.
Дархан хотын 50 жилийн ойдоо Дархан 50 цогцолбороор бэлэг барьж, Монгол Улсын засгийн газар, ЗТБХБЯам, Барилгачдын холбоо-ноос “Оны шилдэг байгууламж”-аар шалгарсан. 50 жилийн ойгоор анх удаа “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан, Монгол Улсын засгийн газраас Дархан хотыг Монгол  Улсын “Загвар хот” болгон хөгжүүлэх шийдвэр гарсан гээд амжилт арвин байгааг мөн үеэр онцолсон юм.
Өдөрлөгийн үеэр аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, нийт агентлагууд Монгол Улсын засгийн газар болон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа тайлагнаж, иргэдэд зарим төрлийн төрийн үйлчилгээг үзүүлж ажиллалаа. Тухайлбал: аймгийн Эрүүл мэндийн газар өрхийн эмнэлгүүдийнхээ хамтаар оролцож, иргэдийн артерийн даралт, жин, өндөрийг үзэж, зөвлөгөө өглөө.
Татвар, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, МХГ зэрэг харъяа хэлтэс агентлагууд ч иргэдэд чиглэл бүрээр үйлчилгээ үзүүллээ. Иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ, хөнгөлөлттэй үнийн худалдаа, татварын буцаан олголт, ажлын байрны талаархи мэдээллийг тодруулан, хүүхдийнхээ зуслангийн эрхийн бичгийг ч эндээс худалдан авлаа. Мөн иргэд ахуйн хэрэгцээнд олгох газрын байршлыг мэдэж, хүнсний ногооны үр, мод тарих зөвлөмжөөр хангагдлаа.

No comments:

Post a Comment