Sunday, May 27, 2012

Орон нутгийн мэдээ:


Дархан-Уул аймгийн хувьд энэ удаагийн сонгуульд хоёр мандатны төлөөх өрсөлдөөн өрнөнө. Одоогийн байдлаар нам эвслүүдээс нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор зарлагдаагүй байна. Тойргийн хороонд хоёр бие даагч бүртгүүлж, хуулийн дагуу бүрдүүлэх 6 төрлийн бичиг баримтаа өгсөн байна.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганбаатар тус аймагт нэр дэвшихээр сонголтоо хийж, УИХ-ын Сонгуулийн 19-р тойргийн хороонд албан ёсоор бүртгүүлсэн байгаа.

Түүний хувьд хуулийн дагуу 801-ээс доошгүй иргэдийн гарын үсгийг цуглуулж, бусад холбогдох бичиг баримтын хамт тойргийн хороонд албан ёсоор гардуулж өгсөн.
Тэгвэл 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Монгол Алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр бие дааж нэр дэвшихээр тойргийн хороонд холбогдох бичиг баримтаа гардууллаа. Тэрээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу 19-р тойргийн 1500 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан байна.
Тойргийн хороо бие даан нэр дэвшигчдийн бичиг баримтыг нягталсны дараа жагсаалтад бүртгэх эсэх шийдвэрийг гаргана. Бүртгүүлсний дараа тэдний хувьд хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх ажил үлдэж байна.

No comments:

Post a Comment