Monday, June 25, 2012

2012 оны УИХ-ын сонгууль болоход 2 хоног үлдлээ.

2012 оны УИХ-ын ээлжит 6 дахь удаагийн сонгууль болоход 2 ХОНОГ үлдлээ.

Дархан-Уул аймагт ХБНГУ-ын Бундестагийн гишүүд хүрэлцэн ирлээ.

Герман Монгол хоёр улс нь 1920-иод оноос эхлэн соёл, боловсролын талаар хамтран ажиллаж ирсэн өнө эртний уламжлалт харилцаатай улсууд юм. ХБНГУ нь Европ дахь Монголчуудын гол түнш орон бөгөөд 1990-ээд оны шилжилтийн эхэн үеийн хүнд хэцүү үед манай оронд хамгийн их туслалцаа үзүүлж байсан орны нэг юм.
Манай хоёр орны бүх талын хамтын ажиллагаа сүүлийн үед улам эрчимжиж байгаад Дарханчууд бид бүхэн сэтгэл маш өндөр байгаа юм. 
Өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн Юрген Климке тэргүүтэй гишүүд манай аймагт зочилж байгаад бид туйлын их баяртай байна. 
Улмаар Бундестагийн Юрген Климке тэргүүтэй гишүүд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л. Гүнчин нар уулзаж, Герман улсын талаах Дарханд хэрэгжүүлж байгаа төслүүд болон түүний ач холбогдлын талаар дурдан ярилцаж, мөн улс төрийн салбарт  ХБНГУ-ын Конрад- Аденауэр Сантай "Орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, Төвлөрлийг сааруулах" төслийн хүрээнд олон жил хамтран ажиллаж байгааг дурьдлаа. Мөн Дархан-Уул аймгийн Улс төрийн Боловсролын Академитай сургалт, "Иргэний танхим"-тай хамтын ажиллагааны талаар танилцууллаа. 
Мөн Бундестагийн гишүүд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын сонгуулийн төв штабтай танилцаж сонирхлоо. 

Sunday, June 17, 2012

2012 он УИХ-ын Сонгууль болоход 10 хоног үлдлээ

УИХ-ын ээлжит 2012 оны 6 дахь удаагийн сонгууль болоход 10 ХОНОГ үлдлээ.  

2012 он УИХ-ын СОНГУУЛИЙН АЖИГЛАЛТ


Эх орондоо сайхан амьдаръцгаая
Хүн шиг амьдаръя
Улс шиг хөгжье
Хүн ард минь нэгдээрэй
Хөх Монгол минь сэрээрэй
Монголдоо сайхан амьдаръя
Улс Монголдоо–Шинэ төр
Ард түмэндээ-Чинээлэг амьдрал
Эх нутагтаа–Унаган төрх
Иргэний давуу эрх
Эдийн засгийн эрх чөлөө
Эзэнтэй нутгийн төлөө

Thursday, June 14, 2012

2012 оны УИХ-ын сонгуулийн онцлог 174 нь эмэгтэйчүүд байна.


Монгол Улсын 2012 оны УИХ-ын сонгуульд 544 нэр дэвшигч оролцохоо мэдэгдэж, үнэмлэхээ аваад байгаа билээ. Эдгээр нэр дэвшигчдийн 354 нь сонгуулийн 26 тойрогт, 190 нь намын жагсаалтаар өрсөлдөх юм. Мөн нийт нэр дэвшигчдийн 174 нь эмэгтэйчүүд байгаа нь энэ удаагийн сонгуулийн онцлог тал болж байна. 

2012 он, УИХ-ын Сонгууль болоход 14 хоног үлдлээ.

 Монголчууд бид дэлхий улс орнуудын ардчиллын 3-р давалгаанд 1989 оны  сүүлч 1990 оны эхээр энхийн аргаар цус урсгалгүйгээр тайван замаар ардчилсан хувьсгалд нэгдэж чадсан юм.  Үүгээр ч бид дэлхийд гайхагддаг ард түмэн. Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиндаа сонгох, сонгогдох эрхээ тунхагласан. Чухамхүү бид нийтдээ УИХ-ын 6 удаагийн сонгуулийг хийсэн байна. Та, би, бид нар 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульдаа зөв сонголт хийвээс эрх 4 жил бидний ирээдүй сайхнаар гэрэлтэх юм. Иймээс таны зөв сонголт бидний ирээдүй.


Tuesday, June 12, 2012

2012 он. Орон нутгийн мэдээ: Дархан-Уул аймагт 7084 элсэгч шалгалт өгчээ


Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 1760 суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Давхардсан тоогоор нийт 7220 сурагч шалгалт өгөх байсан боловч өөр аймгийн харьяатай, шалгалтаас хоцорсон, бичиг баримт бүрдээгүй зэрэг шалтгааны улмаас 7084 нь элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ.

Monday, June 11, 2012

2012 оны Улс төрийн Боловсролын Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын 2-р улиралд хийгдсэн сургалтуудын тайлан








1.    3-р сарын сургалтын тайлан:
ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангаас Улс төрийн Боловсролын Академийн түншлэлийн хүрээнд “Байгаль орчины” төсөл 2 үе шаттайгаар хэрэгжиж эхэлж байна. Төслийн 1-р үе 3 сард эхэлсэн бөгөөд 2-р үе 10-р сард дуусах юм. Уг төсөл зөвлөгөө, сургалтын арга хэмжээгээр дамжуулан тухайн бүс нутгийн алслагдсан малчдад, иргэд, хөдөлмөрчдөд “Цаг уурын өөрчлөлт малчдын амьдралд үзүүлж буй сөрөг нөлөө, түүнтэй хэрхэн тэмцэх вэ?” гэсэн сэдвээр, Улс төрийн Боловсролын Академийн Дархан, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд нийт 6 салбар хариуцан ажиллаж буй аймгийнхаа сумдуудаар сургалтыг  зохион байгуулж 1-р үе шатыг амжилттай хэрэгжүүллээ.