Monday, June 11, 2012

2012 оны Улс төрийн Боловсролын Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын 2-р улиралд хийгдсэн сургалтуудын тайлан








1.    3-р сарын сургалтын тайлан:
ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангаас Улс төрийн Боловсролын Академийн түншлэлийн хүрээнд “Байгаль орчины” төсөл 2 үе шаттайгаар хэрэгжиж эхэлж байна. Төслийн 1-р үе 3 сард эхэлсэн бөгөөд 2-р үе 10-р сард дуусах юм. Уг төсөл зөвлөгөө, сургалтын арга хэмжээгээр дамжуулан тухайн бүс нутгийн алслагдсан малчдад, иргэд, хөдөлмөрчдөд “Цаг уурын өөрчлөлт малчдын амьдралд үзүүлж буй сөрөг нөлөө, түүнтэй хэрхэн тэмцэх вэ?” гэсэн сэдвээр, Улс төрийн Боловсролын Академийн Дархан, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд нийт 6 салбар хариуцан ажиллаж буй аймгийнхаа сумдуудаар сургалтыг  зохион байгуулж 1-р үе шатыг амжилттай хэрэгжүүллээ.
   Улс төрийн Боловсролын Академийн Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцаж ажиллаж буй Сэлэнгэ, Булган, Орхон аймгуудаас энэ удаа Сэлэнгэ аймгийн Дулаанхан, Шаамар, Сүхбаатар сумдуудыг “Цаг уурын өөрчлөлт малчдын амьдралд үзүүлж буй сөрөг нөлөө, түүнтэй хэрхэн тэмцэх вэ?” гэсэн сургалтыг хийсэн болно.
Сургалтын зорилго: Бүс орон нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах, байгалийн доройтол, хүний буруу үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг таслан зогсоох, олон нийтийн оролцоотойгоор байгаль орчныг нөхөн сэргээлт хийлгэх, иргэд, малчид, хөдөлмөрчдийн амьдралд цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалуулах, экологийн мэдлэг, мэдээлэл олж авах нөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх, байгальд ээлтэй иргэдийг нэмэгдүүлэхэд оршино.    
Сургалт болсон огноо
Сургалт хийгдсэн газар
Сэдэв
Оролцогчдын тоо
1
2012.03.20
Сэлэнгэ аймаг Дулаанхан сум
“Цаг уурын өөрчлөлт малчдын амьдралд үзүүлж буй сөрөг нөлөө”
10
2
2012.03.20
Сэлэнгэ аймаг Дулаанхан сум
“Цаг уурын өөрчлөлт малчдын амьдралд үзүүлж буй сөрөг нөлөө”
30
3
2012.03.21
Сэлэнгэ аймаг Шаамар сум
“Цаг уурын өөрчлөлт малчдын амьдралд үзүүлж буй сөрөг нөлөө”
29
4
2012.03.22
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум
“Цаг уурын өөрчлөлт малчдын амьдралд үзүүлж буй сөрөг нөлөө”
28
5
2012.03.23
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум
“Цаг уурын өөрчлөлт малчдын амьдралд үзүүлж буй сөрөг нөлөө”
17




114
           
Мөн үндсэн сургалтаа Дархан-Уул аймгийн Дархан суманд “ Намын дотоод ардчилал, гишүүний улс төрийн эрх” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
2.    4-р сарын сургалтын тайлан:
Улс төрийн Боловсролын Академийн Дархан-Уул аймаг дахь салбар нь 4-р сарын ээлжит сургалтуудаа “Сонгуулийн хууль ба сонгогчийн эрх үүрэг” , “Сонгуулийн кампанит ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах вэ?”, “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо”, “Шинэ үе- Иргэний төлөвшил”, “Намын дотоод ардчилал гишүүний улс төрийн эрх” гэсэн сэдвүүдээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Мандал сумдуудаар нийт 9 сургалт 191 оролцогчыг хамруулж зохион байгууллаа.  
Сургалт болсон огноо
Сургалт хийгдсэн газар
Сэдэв
Оролцогчдын тоо
1
2012.04.16
Сэлэнгэ аймаг Дулаанхан сум
“Сонгуулийн хууль ба сонгогчийн эрх үүрэг”
23
2
2012.04.17
Сэлэнгэ аймаг Дулаанхан сум
“Сонгуулийн кампанит ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах вэ?”
18
3
2012.04.18
Сэлэнгэ аймаг Шаамар сум
“Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо”
15
4
2012.04.19
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум
“Сонгуулийн хууль ба сонгогчийн эрх үүрэг”
16
5
2012.04.20
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум
“Шинэ үе- Иргэний төлөвшил”
26
6
2012.04.25

“Шинэ үе- Иргэний төлөвшил”
23
7
2012.04.26
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум
“Намын дотоод ардчилал гишүүний улс төрийн эрх”
29
8
2012.04.27
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум
“Сонгуулийн хууль ба сонгогчийн эрх үүрэг”
21
9
2012.04.27

“Сонгуулийн хууль ба сонгогчийн эрх үүрэг”
20




191

3.    5-р сарын сургалтын тайлан:
Улс төрийн Боловсролын Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын 5-р сарын сургалт Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө сумдуудад хийгдэх байсан ба Академийн төвөөс ирсэн зөвлөмжийн дагуу 2012 оны 10-р сард хийхээр хойшлогдсон. Төлөвлөгөөт хуваарийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын-Гол суманд “Сонгуулийн хууль ба сонгогчийн эрх үүрэг” сургалтыг зохион байгуулсан.
Сургалт болсон огноо
Сургалт хийгдсэн газар
Сэдэв
Оролцогчдын тоо
1
2012.05.04
Дархан-Уул аймаг Шарын-Гол сум
“Сонгуулийн хууль ба сонгогчийн эрх үүрэг”
17


No comments:

Post a Comment