Tuesday, June 12, 2012

2012 он. Орон нутгийн мэдээ: Дархан-Уул аймагт 7084 элсэгч шалгалт өгчээ


Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 1760 суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Давхардсан тоогоор нийт 7220 сурагч шалгалт өгөх байсан боловч өөр аймгийн харьяатай, шалгалтаас хоцорсон, бичиг баримт бүрдээгүй зэрэг шалтгааны улмаас 7084 нь элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ.

Тус аймгийн хувьд ЭЕШ зургадугаар сарын 8-нд орос хэлний хичээлээр эхэлж, 156 сурагч шалгарсан бол химийн хичээлийн шалгалтыг 443, англи хэлний шалгалтыг 1358 сурагч өгчээ. Эхний өдөр нийт 1957 сурагч шалгаруулсан байна. Харин 9-нд Монгол Улсын түүхийн шалгалтыг 117, математикийн шалгалтыг 691, нийт 2707 сурагч шалгалт өгчээ. Шалгалтын гурав дахь өдөр буюу 10-нд газарзүйн шалгалтыг 253, нийгмийн шалгалтыг 1185, физикийн шалгалтыг 982, нийт 2420 сурагч шалгуулжээ. Шалгалтын дүн долдугаар сарын 1-нд гарах юм байна. 

No comments:

Post a Comment