Monday, June 25, 2012

Дархан-Уул аймагт ХБНГУ-ын Бундестагийн гишүүд хүрэлцэн ирлээ.

Герман Монгол хоёр улс нь 1920-иод оноос эхлэн соёл, боловсролын талаар хамтран ажиллаж ирсэн өнө эртний уламжлалт харилцаатай улсууд юм. ХБНГУ нь Европ дахь Монголчуудын гол түнш орон бөгөөд 1990-ээд оны шилжилтийн эхэн үеийн хүнд хэцүү үед манай оронд хамгийн их туслалцаа үзүүлж байсан орны нэг юм.
Манай хоёр орны бүх талын хамтын ажиллагаа сүүлийн үед улам эрчимжиж байгаад Дарханчууд бид бүхэн сэтгэл маш өндөр байгаа юм. 
Өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн Юрген Климке тэргүүтэй гишүүд манай аймагт зочилж байгаад бид туйлын их баяртай байна. 
Улмаар Бундестагийн Юрген Климке тэргүүтэй гишүүд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л. Гүнчин нар уулзаж, Герман улсын талаах Дарханд хэрэгжүүлж байгаа төслүүд болон түүний ач холбогдлын талаар дурдан ярилцаж, мөн улс төрийн салбарт  ХБНГУ-ын Конрад- Аденауэр Сантай "Орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, Төвлөрлийг сааруулах" төслийн хүрээнд олон жил хамтран ажиллаж байгааг дурьдлаа. Мөн Дархан-Уул аймгийн Улс төрийн Боловсролын Академитай сургалт, "Иргэний танхим"-тай хамтын ажиллагааны талаар танилцууллаа. 
Мөн Бундестагийн гишүүд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын сонгуулийн төв штабтай танилцаж сонирхлоо. 

No comments:

Post a Comment