Thursday, October 11, 2012

2012 оны Улс төрийн Боловсролын Академийн 4-р улирлын сургалтууд явагдаж байна.


Улс төрийн Боловсролын Академи нь хүний эрх, ардчиллыг дэмжих чиглэлээр иргэдэд иргэний, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор 1993 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага билээ.
ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангаас хэрэгжүүлдэг төслийн хүрээнд тус байгууллагын 4-р улирлын сургалтууд явагдаж байна. 9 дүгээр сарын байдлаар Дархан суманд ЕБС-ийн ахлах ангийн 11 дүгээр ангийн сурагчдад “Ардчилал ба Шинэ үе” сургалтыг 12 жилийн 16-р сургуулийн захирал Ж. Маанийдарий сургалтын албатай хамтран сургалтыг амжилттай зохион байгуулж, мөн иргэдэд “Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоо” гэсэн сэдвээр тус тус сургалтыг явууллаа.
10-р сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант сумдуудын ИТХ-ын албатай хамтран төрийн захиргааны албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдэд “Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоо”, “Улс төр дахь залуучуудын оролцоо”, “Засаглалын нээлтэй байдал олон нийтийн хяналт” гэсэн сэдвүүдээр тус тус сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга н. Батсайхан, нарийн бичгийн дарга н. Хэрлэн, Бугант тосгоны захирагчийн албаны сургалт хариуцсан мэргэжилтэн н. Алтанцэцэг нарт талархал илэрхийлж байна.
Мөн Дархан сумын Ардчилсан намын идэвхтэй гишүүд, дэмжигчдэд “Сонгуулийн кампанит ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах” гэсэн сэдвээр сургалтыг зохион байгууллаа.








No comments:

Post a Comment